”Ардчилал 20” аян хаалтаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

”Ардчилал 20” аян хаалтаа хийлээ

5200 гаруй гишүүнтэйгээр Хэнтий аймгийн Ардчилсан нам үйл ажиллагаа явуулж байна. Намын дарга нь Б.Гарамгайбаатар. Аймгийн ИТХ-ын 31 суудлаас ардчилсан намын 12 төлөөлөгчтэй. Хэнтий аймаг нийт 22 сумтайгаас долоод нь Ардчилсан нам ялалт байгуулжээ.

"Ардчилал 20" хаалтын чуулганд оролцогчид аймгийнхаа намын үйл ажиллагааг танилцуулсны дараа төлөөлөгчид саналаа хэлж, зарим нь асуулт тавьсан. Энэ үеэр УИХ-ын сонгуульд нэгдэж нэг тойрог болдог Дорноговь, Говьсүмбэр аймгийн төлөөлөгчид Үндэсний зөвлөлийн хорооны зургаан квотоо 3:3-аар тэнцүүлэх саналаа хэлэв. Үүнийг нь ирэх гуравдугаар сард болох ротацийн сонгуулиар хөндөн ярилцахаа намын удирдлагууд амлалаа. Мөн төлөөлөгчид нам дотроо талцаж, фракц, бүлэглэлд хуваагдах-гүй байх ёстойг ч хэлж байлаа. Харин зарим төлөөлөгч хийж бүтээх зориг, зорилго байгаа ч тулах цэг өгөөч хэмээсэн юм. АН-ын дарга Н.Алтанхуяг тэр тулах цэг нь хүн байх ёстойг сануулан хэлж, "Монгол хүн 2020" хөгжлийн хөтөлбөрийг ард түмнийг хөгжүүлэхийн төлөө хэрэгжүүлнэ хэмээв.

 Ингээд Сүхбаатар аймагт хоёр өдөр төвлөрсөн зүүн бүсийн чуулга уулзалтын 400 төлөөлөгчид туршлага солилцон, ирэх жилүүдэд улам эрчтэй ажиллахаа амлан нутаг орноо зорилоо. Бүтэн жилийн турш өрнөсөн "Ардчилал 20" анхан шатаа сонсох аян ийн хаалтаа хийсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж