Төрийн албан хаагчид спортоор өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчид спортоор өрсөлдлөө

Төрийн албаны төв байгууллага байгуулагдсаны 15 жилийн ойн нэрэмжит төсөвт болон төрийн байгууллагуудын ажилчин албан хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг тэмцээн спортын дөрвөн төрлөөр зохиогдлоо. Тэмцээнд 15 байгууллагын 230 тамирчин оролцсон юм. Ширээний теннисний төрөлд эмэгтэйчүүдээс нийгмийн даатгалын хэлтсийн Болормаа, эрэгтэйчүүдээс нэгдсэн эмнэлгийн Э.Занабазар, шатрын төрөлд эмэгтэйчүүдээс V сургуулийн Энхнасан, Эрэгтэйчүүдээс прокурорын Даваадугар нар бусдыгаа тэргүүлжээ. Харин биллярдын төрөлд эрэгтэйчүүдээс Тагнуулын газрын Цогтбаатар, эмэгтэйчүүдээс Цагдаагийн газрын ажилчин Үзмээ, олс таталтын төрөлд тэргүүн байранд Дэлгэрбат ахлагчтай 016 дугаар ангийн багууд  тэргүүн байранд орж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Гар бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүдээс тэргүүн байранд Дэлгэрбат ахлагчтай 016 дугаар анги, дэд байранд Бадамсамбуу ахлагчтай Онцгой байдлын газар, гуравдугаар байранд Эрдэнэжаргал ахлагчтай Нийгмийн даатгал, татварын багууд, эмэгтэйчүүдээс тэргүүн байранд Дуламсүрэн ахлагчтай Хүмүүн цогцолбор сургууль тус тус шалгарлаа. Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрыг Түвшинбаяр ахлагчтай 016 дугаар ангийн баг 13 оноогоор, хоёрдугаар байранд Эрдэнэцэцэг захиралтай Хүмүүн цогцолбор сургуулийн баг 12 оноогоор, гуравдугаар байрыг Цэрэнпүрэв ахлагчтай баг 11оноогоор шалгарчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж