“Enterpreneur-2010” анх удаа орон нутагт

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

“Enterpreneur-2010” анх удаа орон нутагт

Сүхбаатар аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим тухайн ондоо идэвхи санаачлагтай ажиллан шинэ техник технологи нэвтрүүлж, шинэлэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгосон, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэн экспортыг нэмэгдүүлсэн, шинээр ажлын байр бий болгож, Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж яваа аж аухуйн нэжг, байгууллагууд бизнес эрхлэгчдийн шалгаруулдаг Enterpreneur шагнал гардуулах ёслолыг анх удаа зохион байгуулах гэж байна.

Бизнес эрхлэгчдийнхээ  тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн урамшуулах, хөхүүлэн дэмжих, урам хайрлах, олон нийтийн хүртээл болгон дэлгэрүүлэхэд орших гол зорилготой уг арга хэмжээнд орон нутгийн бизнес эрхлэгчид, бизнесийн байгууллагынхан оролцоно.

Энэ үеэр 2010 оны Тэргүүлэх арван аж ахуйн нэгж, Шилдэг бизнес эрхлэгчийг тодруулах бөгөөд тэдэнд цөөнгүй шалгуур үзүүлэлтүүдийг тавих аж.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж