Хөлбөмбөгийн лигүүд өвлийн амралтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн лигүүд өвлийн амралтаа авлаа

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын ихэнх нутгаар их хэмжээний цас орж, зарим улсын хөлбөмбөгийн дээд, доод лигийн тоглолтууд цуцлагдсан бол бага хэмжээний цасыг үл тоож, өвлийн амралтын өмнө тойргийн тоглолтоо бүрэн дуусгах үүднээс Герман, Франц, Италийн лигүүд хэвийн хэмжээнд болж өнгөрлөө. Английн Премьер лигээс бусад лигүүд ирэх 2011 оны нэгдүгээр сарын дунд хүртэл ерөнхийдөө амралтаа авч, биеийн алжаалаа тайлж байна. Харин дэлхийн хамгийн шилдэг тэр тусмаа ядрах ачааллыг даах тэсвэрээрээ бусдыг дагуулдаггүй Английн Премьер лиг өвлийн хүйтэн цагт ч үргэлжилж, эр хүний тэсвэр тэвчээрийг эцсийг нь хүртэл шалгадаг билээ.

Английн Премьер лигээс бусад лигүүд хэзээ үргэлжлэн явагдахыг доор хүснэгтээс харна уу.

ЛИГ

Амралт авах өдөр

Амралтын хугацаа

Амралт дуусах өдөр

Испани

12 сарын 20

14 хоног

01 сарын 03

Итали

12 сарын 19

18 хоног

01 сарын 06

Герман

12 сарын 19

29 хоног

01 сарын 15

Нидерланд

12 сарын 19

31 хоног

01 сарын 19

Франц

12 сарын 22

24 хоног

01 сарын 15

    

Английн Премьер лиг:

 

Английн премьер лиг

19 тойрог

12 сарын 26

12 сарын 27

12 сарын 28

20 тойрог

12 сарын 28

12 сарын 29

 

21 тойрог

01 сарын 01

 

 

22 тойрог

01 сарын 04

01 сарын 05

 

Ажлын өдрүүдэд зарим нэг тоглолтыг оройн цагаар (Англид эрт эхлэх тоглолтууд) Боловсрол Суваг ТВ шууд дамжуулан үзүүлэх гэж байна. Энэ долоо хоногийн бямба гаригийн өглөө “Майами Хит”, “Лос Анжелес Лейкерс” багуудын зул сарын баярын өдөрт зориулсан бэлэг дээр дахин бэлэг болгон хүргэх гэж байна. Та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлье.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж