40 ширхэг усан оргилуур шинээр байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

40 ширхэг усан оргилуур шинээр байгуулжээ

Улиран одож буй энэ онд Улаанбаатар хотыг тохижуулж цэцэрлэгжүүлэхэд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас багагүй ажил хийсэн байна. Тухайлбал, Улаанбаатар хотод нийтдээ 40 ширхэг усан оргилуур, усан толио, хиймэл хүрхрээг шинээр байгуулжээ.  Мөн спорт тоглоом, хүүхдийн тоглоомын талбай 53-ыг шинээр барьсан байна. Орон сууцны хорооллууд дотор бичил цэцэрлэг 23-ыг байгуулсан аж. Дээрх ажлуудыг  хийх хөрөнгийг хотын төсөв болон дүүргийн төсвөөс гаргасан байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж