
УИХ-ын гишүүн Ц.Батбаярын хувьд ТЭЦ-2 дулааны цахилгаан станцид хагас коксжсон түлш үйлдвэрлэх төслийг авах ёстой байсан атал дундуур нь “Аморе интернэшнл”-ийг шууд сонгон шалгаруулж, юу ч хийгээгүй компанид одоогийн байдлаар хоёр тэрбум төгрөг олгочихоод байгаа нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын хувийн сонирхолтой холбоотой гэж үзэж буй юм. Харин Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт “ТЭЦ-2 дулааны цахилгаан станцад өөрт нь хагас коксжсон нүүрс үйлдвэрлэх технологи нь байхгүй учраас тендер шалгаруулалтын журмаар дээрх компани орж ирсэн. Үүнд ямар нэг “но” ороогүй гэж хэллээ. Гэвч гишүүний бухимдал дээд цэгтээ хүрч, чамайг би шалгуулна, сайдаас чинь ч огцруулна. Чи тэгж агаарын бохирдлоор бизнес хийдгээ болих хэрэгтэй. Наад яриад байгаа компани чинь хагас коксжсон түлш үйлдвэрлэх технологи нь байхгүй” гэж хэлээд байнгын хорооны хуралдааныг хаяж гарлаа.