УИХ-ын байнгын хороодын даргыг нэг жилийн хугацаатай сонгож, шинэ жилийн өмнөхөн сонгууль болдог. Тэр жишгээр ойрын өдрүүдэд байнгын хороодын дарга нарыг шинэчлэн сонгох гэж байна. Яг одоо УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн албан өрөөнд энэ талаар хаалттай хэлэлцэж байгаа ажээ.
Өнгөрсөн жил УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн өөрийн мэдлийн байнгын хородын дарга нарыг сэлгээгүй, харин Ардын намынхан Ө.Энхтүвшингээс бусдыг өөрчилсөн юм. Энэ удаад хоёр намын бүлгээс хэн хэнийг байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх нь өнөөдөр үдээс хойш тодорхой болох бололтой. Байнгын хорооны даргаас мултарч магадгүй гишүүд өмнөхөөс дутуугүй том өрөөнд шилжиж суухаар Тамгын газрынхныг сандаргаж байгаа гэнэ.
Д.ОЮУН