Гэхдээ солилцоонд орсон гишүүд өнөөдөр Орландогийн өмсгөлтэйгээр “Атланта Хаукс”-ын эсрэг тоглохоор талбайд гарч ирснээр бүх асуултын хариултыг тодорхой боллоо. Тэд Гилбэрт Арэнас сэлгээний тоглогч болжээ гэдгийг гарааны бүрэлдэхүүнийг хараад мэдэрсэн. Гараанд Нелсон, Ж.Ричардсон, Туркоглу, Басс, Ховард гарчээ.
Багийн дасгалжуулагч Ван Ганди Басс болон Нелсон нарыг гараандаа хэвээр үлдээнэ гэж хэлж байснаа ёсоор болгосон боловч үнэн хэрэгтээ Басс сэлгээний төвийн үүргийг гүйцэтгэж, Хедо хүчний довтлогчийн байрлалд түүнийг эзгүйд үүрэг гүйцэтгэж байлаа.
Хэдийгээр Ховард 19 оноо, 20 самбараас бөмбөг авалт хийсэн ч тус тоглолтод 91:81 харьцаатай “Мэжик” ялагдал хүлээсэн юм. Туркоглу найм, Аренас 10, Ж.Ричардсон есөн оноо. Шинэ гишүүдийн хувьд таагүй эхлэл. Тэр тусмаа тус багийн лидер байсан Хедогийн хувьд бүр ч таагүй.
Хэрэв түүнийг хүчний байрлалд тоглуулсаар байх юм бол цаашид ч түүний амжилт өсөхгүй, харин ч “Финикс”-т хийсэн муу тоглолтоо үргэлжлүүлэх магадлалтай. Харин багийн хувьд сэлгээнээс гарч ирэх төвийн тоглогч байхгүй улмаас Ховард 42 минут тогложээ.
Ямартай ч Орландогийн солилцооны эхний үр дүн сөрөг гарлаа. Хэрэв яг өнөөдрийнх шиг байдлаар гарааны бүрэлдэхүүн хэвээр байх юм бол цаашид ч олон хожигдол хүлээж мэдэх. Гэхдээ удахгүй тус баг чөлөөт агентаас төвийн тоглогч авах, цаашлаад Брандон Бассыг сэлгээнд шилжүүлэх магадлал өндөр харагдаж байна. Харин ганцхан тодорхой хариулт бол Аренас сэлгээний тоглогч боллоо.
Score Studio