Монгол Улс дахь хэрэглэгчийн эрхийн төлөв байдлыг тандах зорилгоор “Монгол Улс дахь хэрэглэгчийн эрхийн төлөв байдал” судалгааны тайлан хэвлүүлээд байна.Судалгааны үндсэн дээр хэрэглэгчийн эрхийн судалгааг салбар бүрээр нарийвчлан гүйцэтгэж, цаг хугацааны хувьд тогтмолжуулах, тухайлбал, төвийн бүсийн иргэд болон алслагдсан бүс нутагт амьдарч байгаа иргэдийн аль аль нь үнийн хэт өсөлтөөс үүдэн хэрэглэгчийн эрх ихээр зөрчигдөж байна гэж үзжээ. Мөн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, стандарт, аюулгүй байдал алдагдсаны улмаас хэрэглэгчийн эрх зөрчигдөж байгаа гэж нийт судалгаанд оролцогчдын 60 орчим хувь нь хариулсан байна.
Нэн ялангуяа хүнсний салбарт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, холбогдох хууль, дүрэм, журам, стандартыг зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа улс орны хэмжээнд ноцтой байдал хүрсэн байна. Мөн аль ч салбаруудад хэрэглэгчийг төөрөгдүүлэх, хуурамч бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээгээр хэрэглэгчдийг хангах гэсэн оролдлого түгээмэл байгаа ажээ. Өөрөөр хэлбэл зар сурталчилгаа түгээж байгаа бүхий л сувгуудаар хууль зөрчсөн зар сурталчилгаа газар авч байгааг иргэд дүгнэсэн байна.
Д.Цээнэ