Тосаноуми сумогийн дэвжээгээ орхилоо

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Тосаноуми сумогийн дэвжээгээ орхилоо

Нэгэн үе сэкиваки цолтой барилдаж байсан Тосаноуми их спортоо орхиж буйгаа албан ёсоор зарласан байна. Өдгөө 38 настай тэрбээр мэргэжлийн сумогийн дэвжээнд барилдахдаа нийт 11 удаа кинбоши хийсэн нь бүх цаг үеийн амжилтын дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байгаа юм. Арваннэгдүгээр сарын кюүшю башёд тэрбээр жюүрёгийн наймд эрэмбэлэгдэж, барилдсан бөгөөд ердөө дөрөв давж, 11 унаатай башёг өндөрлүүлснээр зодог тайлах шийдвэрт хүрсэн байна. Тэрбээр цаашид нэрээ өөрчилж, Татэкава нэрээр Исэноуми дэвжээний багшаар ажиллах аж. Тосаноуми хэлэхдээ “Би сайн барилдахаа больсон. Бие махбодийн хувьд дээд хязгаартаа хүрсэн бололтой. Олон жил сумо бөхтэй амьдралаа холбосон, өөрийн чадах бүхнээ хийсэн гэж бодож байна” гэжээ.
Тосаноуми 1994 оны хаврын башёд анхлан зодоглосон бөгөөд нийтдээ 80 башёд макүүчи зиндаанд барилдаж, энэ амжилтаар сумогийн түүхэнд есдүгээрт бичигджээ. Түүний зодог тайлах ёслол 2011 оны тавдугаар сарын 28-нд Токиогийн алдарт Кокугикан ордонд болох юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж