Монгол ажилчид шохойнд түлэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Монгол ажилчид шохойнд түлэгджээ

Дорнод аймгийн Дашбалбар суманд байрлах өнгөт металлын Улааны орд буюу “Шинь Шинь” уурхайн хүдрийн баяжуулах үйлдвэрт хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс дөрвөн монгол ажилчин шохойнд түлэгджээ. “Шинь Шинь” компанийн удирдлагууд монгол ажилчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талаар өнөөдрийг хүртэл арга хэмжээ авахгүй байгаа нь дээрх хэрэг гарахад хүргэжээ. Дорнод аймгийн ИТХ-аас гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид ажиллаж буй монгол ажилчдыг 300 мянган төгрөгөөс дээш цалинтай болгох тогтоолыг өнгөрсөн аравдугаар сард гаргасан байна. Гэтэл  “Шинь Шинь” компанийн ажилчдын цалин үүнээс хоёр дахин доогуур хэвээр байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж