Засгийн газрын хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан болно


Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Тус хуралдаанаар Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, 2011 онд НҮБ-ын энхийг дэмжих болон олон улсын бусад ажиллагаанд цэргийн баг оролцуулах, олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах тухай Засгийн газарт чиглэл өгөх тухай, Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд Засгийн  газраас өгөх саналын тухай, Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх болон орон сууц хувьчлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг авч хэлэлцэх юм байна. Танилцуулах асуудалд Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын 2010 оны тайлангийн тухай, Газрын тосны салбарын үйл ажиллагааны тухай, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын тухай, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын тухай багтжээ.

Г.Дарь

                                                    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж