Чөлөөт бөхийн тэмцээний үйл ажиллагааг автоматжууллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн тэмцээний үйл ажиллагааг автоматжууллаа

Монголын чөлөөт бөхийн холбоо, "СуперАссист Системс" компанийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн чөлөөт бөхийн тэмцээний үйл ажиллагааг автоматжуулах “WRMATCH” программыг амжилттай хийж дуусгалаа. Уг системийн зорилго нь чөлөөт бөхийн тэмцээний үйл ажиллагааг автоматжуулах, цаасгүй технологид шилжүүлэх, Монголын нийт тамирчид, дасгалжуулагчид, тэмцээний мэдээллээр өгөгдлийн сан байгуулах, байгуулсан өгөгдлийн сангаараа дамжуулан холбооны үйл ажиллагааг сурталчлах зэрэг олон үр дүнтэй юм.

Чөлөөт бөхийн тэмцээний үйл ажиллагааг автоматжуулах систем нь дараах давуу талуудтай болно. Үүнд :

·    Чөлөөт бөхийн уралдаан тэмцээнийг цаасгүй техниологит бүрэн шилжүүлэх
·    Дүн мэдээг түргэн шуурхай боловсруулах, мэдээлэх,
·    Тэмцээнүүдийн мэдээллээр өгөгдлийн сан байгуулах
·    Статистик мэдээлэл боловсруулах
·    Барилдааны цагыг автоматжуулах зэрэг боломжтой юм.
Системийг саяхан болж өнгөрсөн Ч.Дамдиншаравын нэрэмжит тэмцээний үед амжилттай туршсан байна.

 

Эх сурвалж: www.wrestling.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж