Курашийн залуучуудын ДАШТ-д багаараа түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Курашийн залуучуудын ДАШТ-д багаараа түрүүлэв

Энэтхэгийн нийслэл Дели хотноо энэ сарын 14-18-ны өдрүүдэд кураш бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээн боллоо. Тэмцээнд дэлхийн 35 орны 300 гаруй тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдсөн бөгөөд Монголын баг тамирчид гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, нийт долоон медаль хүртэж, багийн амжилтаар тэргүүлсэн байна. Монголын Кураш бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Ганбаатараар ахлуулсан Монголын баг бүх жингийн ангилалд бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу 14 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон юм. Түүнчлэн Олон улсын шүүгч Б.Жаргалсайхан тэмцээний шүүх бүрэлдэхүүнд багтаж ажиллалаа.
Залуучуудын дэлхийн аваргад оролцсон Монголын тамирчид өнөөдөр орой эх орондоо ирнэ.

Кураш бөхийн залуучуудын ДАШТ-ий медальтнууд:

Алтан медаль:
Г.Чимэдноров /эмэгтэй, 57 кг/
М.Хоролсүрэн /эмэгтэй, 70 кг/
Н.Нямтуяа /эмэгтэй, -78 кг/

Мөнгөн медаль:
Б.Батчимэг /эмэгтэй, +78 кг/
А.Маралмаа /эмэгтэй, 52 кг/

Хүрэл медаль:
М.Дашням /эрэгтэй, 73 кг/
Ө.Дүүрэнбаяр /эрэгтэй, +100 кг/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж