Энэ удаагийн ёслолын ажиллагаанд шинээр нэмж "Онцлох уран бүтээлч", "Онцлох ном", "Онцлох сэтгүүл" шалгарууллаа. "Онцлох уран бүтээлч"-ийн шагналыг зохиолч, яруу найрагч, дуун хөрвүүлэг Ж.Нэргүй хүртсэн бол “Онцлох ном”-оор “Монсудар”-аас эрхлэн гаргасан “Чонон сүлд”, “Онцлох сэтгүүл”-ээр “Соронз” сэтгүүл тус тус шалгарлаа.
Харин “Бизнес, эдийн засгийн салбарын шилдгийн шилдэг ном”-оор Д.Энхзаяагийн орчуулсан “Капиталын нууц”, “Эрүүл мэнд, гэр бүлийн шилдгийн шилдэг ном”-оор “Амжилтын хөтөч” ТББ-аас эрхлэн гаргасан “Эртний Түвдийн залуужуулах нууц жор”,”Монголын утга зохиолын салбарын шилдгийн шилдэг ном”-оор зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Домог Ану хатан”, ”Хувь хүний хөгжил чиглэлийн шилдгийн шилдэг ном”-оор орчуулагч Б.Энх-Амагалангийн хөрвүүлсэн “Өглөөний хүн”, “Хүүхдийн зурагт номын шилдгийн шилдэг ном”-оор “Монсудар”-аас эрхлэн гаргасан “Гайхамшигт нүд”, “Танин мэдэхүй, эзотерк чиглэлийн шилдгийн шилдэг ном”-оор “Далд ухамсар бүхнийг чадна”, “Шашны чиглэлийн шилдгийн шилдэг ном”-оор бурханч лам Г.Пүрэвбат “Эцэг эхийн ачлалыг хариулах гэгээн сургаал”, “ Эрүүл мэнд, гэр бүл чиглэлийн шилдгийн шилдэг номоор: “Монсудар”-аас эрхлэн гаргасан “Бүрэнхий” зохиол, “Сурах бичиг, гарын авлагын шилдгийн шилдэг ном”-оор зохиолч Б.Уранбилэг “Багшгүйгээр англи хэл сурцгаая”, “Түүх нийгмийн салбарын шилдгийн шилдэг ном”-оор зохиогч Жак Уэтерфорд “Монголын их хатдын нууц товчоо” номууд тус тус шилдгээр шалгарлаа.
Г.Даша