Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Гишүүд арлын оронд

УИХ-ын намрын чуулган өндөрлөж гишүүдийн олонхи нь тойрогтоо ажиллахаар явсан. Харин З.Энхболд, О.Чулуунбат, Р.Буд нарын гишүүд Японы пардаментын урилгаар тус улсыг зорьсон билээ. Тэдний араас Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Э.Мөнх-Очир нар арлын орныг зорьсон гэнэ. Төрийн ордонд ажиллаж байгаа зарим гишүүн “Д.Дэмбэрэл дарга үе тэнгийн гишүүдийг Япон руу явуулсан нь учиртай. Тэд ч ажиллахаасаа илүү амраад ирж байгаа” гэж атаархаж, хардсан өнгөөр ярьж байна лээ. Японы парламентын үйл ажиллагааг судлахаар явсан гишүүд ирэх долоо хоногт ирэх аж. УИХ дахь АРдын намын бүлгийн дарга гишүүдэд чуулганы завсарлаагын хугацаанд Төрийн ордонд ажиллаж хуулийн төсөл чамбайруулах үүрэг өгсөн. Тиймээс Японл ажиллаж, “амраад” ирсэн гишүүдэд тойрогтоо ажиллах зав гарах болов уу.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж