Vince Vaughn охинтой болжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Vince Vaughn охинтой болжээ

Олон инээдмийн киногоороо бидний танил болсон Холливуудын нэрт жүжигчин Vince Vaughn охинтой болжээ. Түүний эхнэр Kyla Weber өнгөрсөн бямба гаригт төрж, хосууд бяцхан гүнжээ өлгийдөн авчээ.

Хосууд охиндоо Locklyn Kyla Vaughn хэмээх нэр хайрласан ба энэ нь тэдний анхны хүүхэд юм.

“Би үнэхээр баяртай байна. Бидний амьдралд бяцхан, нандин охин минь ирсэнд үгээр хэлшгүй их баярлаж байна” хэмээн жүжигчин сэтгэгдлээ хуваалцжээ.

Жүжигчин Vince Vaughn “The Dilemma” нэртэй инээдмийн кинонд тоглож байгаа ба бүтэлгүй хоёр эрийн түүхийг өгүүлэх энэхүү кино ирэх оны нэгдүгээр сарын 14-нд нээлтээ хийх юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж