
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо мөн дээрх цагт хуралдаж, Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Хятад улс хоорондын гэрээний төсөл зөвшилцөж, санал дүгнэлтээ АБГББХ-д хүргүүлнэ. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ажээ.
Үдээс хойш буюу 14.30 цагт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Зээлийн мэдээллийн тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хоршооны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зээлийн мэдээллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх аж.
Г.Дарь