Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Австрали уяач

“Оюутолгой” ХХК-д шинэхэн захирал томилогдон ирээд нэг их удаагүй байна. Энэ хүнийг Камерон МакРей гэдэг бөгөөд “Рио Тинто” компанид 1986 оноос хойш хүчин зүтгэж байгаа автсрали хүн юм. Тэрбээр “Оюутолгой” ХХК-д томилогдон ирэхээсээ өмнө Өмнөд Африкт таван жил ажилласан юм байна лээ. Цанаар гулгаж, гольф тоглох хорхойтой Камерон МакРей Монголд ирсэн даруйдаа хоббигоо өөрчилжээ. Учир нь түүнд монгол морь үнэхээр их таалагдсан аж.

Цагаан сарын үеэр Налайх дүүргийн алдарт уяач Д.Алтандөш Гоё зээрд хэмээх их насны морио Камерон МакРейд бэлэглэсэн аж. Тэрбээр “Дэлхий дээр морин уралдааны таван оргил байдаг нь Австралийн Мелбурны цом, Америкийн Кентаки дерби, Их Британийн дерби, Дубайн дерби болон Монгол наадмын морин уралдаан” хэмээн ам алдсанаас үзвэл монгол морийг ихэд дээлэн хүндэлдэг бололтой. Камерон МакРей гоё зээрдийнхээ нэрийг “Оюутолгой” ХХК-ийн олборлох гол түүхий эд болох зэсийг бэлгэдэн “Copper” хэмээн нэрлэсэн бөгөөд Дорнод аймгийн Матадаас гаралтай, улс, бүсийн наадмуудад таван айрагдсан хурдан ажнай юм. Камерон МакРей захирал мориндоо маш их анхаарал тавьдаг бөгөөд энэ сарын 8-нд болсон хурдан морьдын бооцоот уралдаанд Гоё зээрд (Cooper) нь айргийн тавд хурдалж уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулсан гэнэ. Санаснаас хурдан монголжиж байгаа уяач Камерон МакРей Зээрдээ (Cooper) наадамд уяхаар болбол “Оюутолгой”-н гэх үү, Камерон МакРейгийн хэмээн цоллуулах болов уу.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж