Localnews-ын шилдэг тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Монгол Улсын өнцөг булан бүрд суугаа www.local.news.mn сайтын уншигчид болон орон нутаг дахь идэвхтэн бичигчдэдээ айлчлан ирж буй шинэ оны мэнд хүргэе. Орон нутгийн үйл явдлыг шуурхай бодитой мэдээлэхээс гадна тухайн аймагт тулгамдаж буй асуудлыг төр, засгийн төвшинд хүргэх гүүр болон ажиллаж буй local.news.mn дэд сайт  нээгдээд гурван сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд мэдээллийн NEWS агентлаг, www.news.mn сайтаас www.local.news.mn салбар сайтын бичигчид, орон нутгийн сэтгүүлч, сурвалжлагч, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн дунд сар бүр шилдэг идэвхтэн бичигч шалгаруулан, 150 мянган төгрөгийн урамшуулал олгож заншаад байгаа билээ.

NEWS агентлагийн Редакцийн зөвлөл хэлэлцээд, www.local.news.mn сайтын энэ сарын шилдэг бичигчээр Өвөрхангай аймаг дахь орон нутгийн сэтгүүлч Б.Батчимэгийг тодруулж байна.Энэ сарын шилдэг бичигчээр шалгарсан Өвөрхангай аймаг дахь орон нутгийн сэтгүүлч Б.Батчимэг нь нэг сарын хугацаанд нийт 42 мэдээ, 4 ярилцлага, 2 фото цомог, “Арвайхээрийн утаанд анхаардаг газар алга” гэх мэт асуудал дэвшүүлсэн нийтлэлээ www.local.news.mn сайтад ирүүлжээ.

Өнгөрсөн хугацаанд Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээллийн ажилтан И.Байгалмаа, Дундговь аймаг дахь идэвхтэн бичигч С.Пүрэвсүрэн нар бидний олгож буй тусгай шагналыг хүртэж  байсан юм. Мөн 2010 оны орон нутгийн шилдгийн шилдэг сэтгүүлчээр шалгарсан Дундговь аймаг дахь идэвхтэн бичигч С.Пүрэвсүрэн таныг манай агентлагийн шинэ жилийн баярт хүрэлцэн ирэхийг урьж байгааг дуулгахад таатай байна.

NEWS агентлаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж