Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Орос юуг нуув?

Смоленскийн орчим онгоцны ос­лоор амь үрэгдсэн ерөнхийлөгч Лех Ка­чинс­кий ба Польшийн Засгийн газрын төлөө­лөгчдийн дуулиан огт дарагдахгүй байгаа ажээ. Дуулианы шинэ эргэлт нь  сүйрсэн он­гоц­ны сэгийг Польшид өгөхөөс тат­гал­заж байсан Орос түүнийг хурдан устгахыг яарс­наас үүдэн дэгдэж байна.

Эд мөрийн чухал баримтыг устгасан ту­хай амь үрэгдсэн хүмүүсийн хамаатан сад­ны сонирхлыг төлөөлж байгаа польш өмгөөлөгч сэтгүүлч нарт мэдээлсэн байв. Польшийн прокурорын газарт онгоцны сэгийг ослын дараахан устгаж эхэлсэн видео бичлэг байгаа гэж тэр хэлжээ. Олон улсын хууль дүрмээр онгоц хаана ч унасан түүнийг эзэн оронд нь буцаан өгөх ёстой гэж өмнө нь мэдээлэгдэж байлаа.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж