Жолоочийг эрэн сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Жолоочийг эрэн сурвалжилж байна

Сонгинохайран дүүргийн нутаг  буюу  Эмээлтийн замд “Их нуруу” агуулахын баруун замд марк, дугаар тодорхойгүй автомашины жолооч явган зорчигч мөргөөд ослын газраас зугтжээ. Тэрээр явган зорчигч болох 25 настай О-г дайрч, амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхиж явсан байна. Уг хэрэг өнгөрөгч баасан гаригийн 06.00 цагийн орчим гарсан бөгөөд эзэн холбогдогчийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаа аж.

Уг хэргийг харсан хүн байвал Замын цагдаагийн газрыг 124, 93021016, 93021041 дугаарын утсаар холбоо барих боломжтой. Мөн мэдээллийг өндөр үнээр худалдаж авах ба нууцыг чандлан хадгална гэж Замын цагдаагийн газраас мэдэгдэж байна.

П.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж