“Дорнод Уран” канадуудтай огт хамаагүй

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

“Дорнод Уран” канадуудтай огт хамаагүй

Дорнодын Мардайн орд газарт үйл ажиллагаа явуулж буй “Төв Азийн Уран”
компанитай холбоотой асуудал багагүй хэл ам татлаад буй. Монгол, Орос,
Канад гурван улс хамтран тус компанийг байгуулсан бөгөөд “Төв Азийн уран
компани”-ийн 58 хувийг “Хан ресурс” компани нь “Хан Вермуда” гэх өөрийн
шууд бус бүрэн эзэмшлийн компаниар дамжуулан эзэмшдэг бол “Монатом”
компани 21 хувийг, Оросын “Атомред-метзолото” компани мөн 21 хувийг нь
эзэмшдэг юм байна. Цөмийн энергийн хуулийн дагуу “Төв Азийн Уран”-ы
лицензийг Цөмийн энергийн газар мэдэлдээ авсан бөгөөд үүнийг канадууд
эсэргүүцэж шүүхэд хандсан юм. Шүүхийн шийдвэр канадуудын талд гаргасан
гэх мэдээлийн талаар Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатаас
тодрууллаа.

-“Төв Азийн Уран”-ы тусгай зөвшөөрлийг танай газарт шилжүүлснийг шүүхээс буруу хэмээн шийдвэрлэсэн гэсэн үнэн үү?

-Тэр яриа бол худлаа, шүүхээс манай газрыг буруутгасан шийдвэр гаргаагүй.

-Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айчлалын үеэр “Дорнод Уран” компанийг
байгуулахаар тохиролцсон.“Дорнод Уран”-ы 51 хувийг Монгол, 49 хувийг
Орос эзэмшихээр болсон. Үүнийг зарим хүмүүс “Төв Азийн Уран”-ы тусгай
зөвшөөрлийг “Дорнод Уран”-д шилжүүлэх нь гэж ойлгоод байгаа?

-Энэ чинь хоёр тусдаа компани. “Дорнод Уран” шинэр байгуулагдаж байгаа
компани. “Төв Азийн Уран”-тай ямар ч холбоо байхгүй. Цөмийн энергийн
хуулийн дагуу Монгол Улс “Дорнод Уран”-ы 51 хувийг эзэмшихээр болсон.
“Дорнод Уран” канадуудтай огтхон ч хамаагүй.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж