Хэрхэн нүүрээ хамгийн сайхнаар будах вэ?

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Хэрхэн нүүрээ хамгийн сайхнаар будах вэ?

Нүдний доод зовхины өөг дарагч: энэ нь нүдний доорх хар сүүдрийг дарах зорилготой байдаг. Үүнийг та суурь энгэсгээ түрхэхээсээ өмнө түрхэх ёстой юм. Ингэж түрхэхдээ нүднийхээ дотор талаас гадна тийшээ бус харин гадна талаас нь дотогшоо чиглэлээр хурууныхаа үзүүрээр товшиж түрхэх хэрэгтэй. Нүдний доод хэсэг тань хатаж, хуурай болтол нь хүлээгээрэй.

А. Суурь энгэсэг: гарандээрээ суурь энгэсгийг бага зэрэг түрхэх хэрэгтэй.  Дараа нь энгэсгээ хамар, хацар, эрүү, шанаа зэргээр 2 хуруугаараа эсвэл будаг түрхэгч хөвөнгөөр түрхэнэ. Харин түрхэхдээ нүүрнийхээ гадна тийш чиглэсэн байдлаар түрхэх хэрэгтэй. Хацарнаас чих хүртэл, эрүүнээс хүзүү хүртэл гэх мэтээр. Мөн нүдэндээ түрхэнэ. Ингээд сүүлд нь цэвэрхэн нимгэхэн салфеткаар аажуухан дарж, илүүдлийг авах хэрэгтэй.

Б. Өө дарагч: өө дарагч  шингэн, харандаан, эсвэл крем хэлбэрээр байж болно.
{slide=1. Ерөнхий нүүрний хэлбэр засах: }

• Трапец хэлбэрийн нүүрэнд: хэрвээ таны нүүр трапец хэлбэртэй бөгөөд үүнийгээ та засмаар байгаа бол нүүрнийхээ доод хэсэгтээ бараан өнгийн өө дарагчийг харин чамархай хэсгээрээ өнгөлөг, цайвар өө дарагчийг түрхэх юм бол таны нүүр трапец биш харин зууван болж харагдах болно.

• Тэгш өнцөгт ба дөрвөлжин нүүрэнд: та нүрээ зөв хэлбэртэй болгож харагдуулахын тулд нүүрний 4 өнцөг буюу нүүрнийхээ гаднах хүрээнүүдийг бараан өнгийн өө дарагчаар дарах хэрэгтэй.

• Гурвалжин нүүрэнд: та гурвалжин хэлбэрийн нүүртэй бөгөөд үүнийгээ засахыг хүсэж байвал чамархай хэсгээрээ бараан өнгийн өө дарагч, харин нүүрнийхээ доод хэсэг буюу эрүү хэсгээрээ цайвар өнгийн өө дарагч түрхэх хэрэгтэй. Энэ нь таны нүүрний доод хэсгийг урт болгож харагдуулах зорилготой юм.

• Зууван нүүрэнд: хэрвээ таны нүүр хэтэрхий урт, зууван бол та нүрнийхээ дээд хэсэг болон доод хэсгээр бараан өнгийн өө дарагч түрхэх хэрэгтэй.

• Бөөрөнхий нүүрэнд: та чамархай хэсгээр болон эрүү хэсгээр бараан өнгийн өө дарагч түрхэх хэрэгтэй. {/slide}
{slide=2. Хамар болон эрүүг хэрхэн засах: }

• Урт бөгөөд урагш гарсан эрүүтэй бол: үүнийг далдалахын тулд та эрүүнийхээ орой буюу урд хэсэгт бараан өнгийн өө дарагч түрхэх хэрэгтэй.

• Давхар эрүүтэй бол: та доод талын гарсан давхар эрүүндээрээ бараан өнгийн өө дарагч түрхэх хэрэгтэй.

• Урт хамартай бол: та хамарныхаа яг урд хэсэгт нь бараан өнгийн өө дарагч түрхэх хэрэгтэй.

• Өргөн, том хамартай бол: үүнийг далдалахын тулд та хамарныхаа 2 талыг бараан өнгийн өө дарагчаар далдалж болно.

• Богино хамартай бол: та хамарныхаа урд талд буюу үзүүрдээр нь цайвар өнгийн өө дарагч түрхэнэ.

• Нарийхан хамартай бол : хамарныхаа 2 талд цайвар өнгийн өө дарагчийг түрхэж өгвөл таны хамар арай өргөн болж харагдах болно.

• Муруй хамартай бол: хэрвээ та муруй хамартай бол муруйсан хэсэгтээ бараан өнгийн өө дарагч түрхэхэд л таны хамар өөгүй хэвийн харагдах болно. {/slide}

В . Энгэсэг түрхэх: энгэсэгний тань өнгө таны нүүрэнд таарч байгаа эсэхийг шалгахын тулд зарим нэг газруудад түрхэж болно. Энэ нь нүдний тань булангаас гадагш чиглэл ба, хамарны тань мөн доод хэсгээс гадагш чиглэлтэй газар юм. Ингээд энгэсэгний тань өнгө таарч байх аваас та нүрнийхээ бусад хэсгүүдэд түрхээрэй.

Г . Нунтаг пудр: нунтаг пудрээ түрхэхээсээ өмнө та нүүрнийхээ илүүдлийг салфеткаар арчиж авсан байх шаардлагатай. Нэн ялангуяа хамар, эрүүний хэсгээр. Та пудрээ түрхэхдээ хамаагүй тойруулж, нялж чанга түрхэж болохгүй. Харин тууштай нэг чиглэлрүү түрхэж явах ёстой юм.

Д. Нүдний будаг:

1. Зовхио будах: эхлээд зовхиндоо тэр чигээр нь суурь өнгийн будаг түрхэх хэрэгтэй. Ер нь нүдийг будахдаа аль болох 2 өнгийг ашиглаж байвал зүгээр. Тэгээд тод өнгийг нүднийхээ хуниас буюу хүнхэр хэсэгт нь түрхэх хэрэгтэй байдаг. Энэ нь таны нүдийг илүү гүн ба том харагдуулдаг. Гэхдээ энэ нь европ маягийн нүдэнд илүү таарах ба харин ази маягийн нүдэнд бол тод өнгийн будгийг шууд сормууснаасаа залгуулаад будах нь тохиромжтой ба хөмсөгнийхөө доод хэсгээр цайвар өнгийн будгаар будах хэрэгтэй. Энэ нь нүдийг илүү том, гэгээтэй харагдуулдаг. Та хэрвээ донжийг нь олж,зөв будаж чадвал 4 өнгөөр хүртэл нэг дор будаж болдог.

2. Нүд хүрээлэгч: нүдээ дотор талаас нь гадна талруу нь хүрээлэх хэрэгтэй. Гэхдээ нүднийхээ хэмжээнээс бага зэрэг илүү гаргаж будах юм бол нүд тань илүү сайхан харагдах болно. Хэрвээ та нүдээ хүрээлчихсэн бол одоо үзүүрүүдийг нь салфеткаар бага зэрэг зөөлрүүлж, бүдэгрүүлээрэй.

Та нүдээ хүрээлэхдээ контураас илүү харандаа ашиглавал илүү жинхэнэ мэт харагддаг гэдгийг санаарай.

3. Сормуусны будаг: Та эхлээд сормуусаа сормуус эргүүлэгчээрээ эргүүлэх хэрэгтэй. Ингэхдээ сормуус эргүүлэгчээ үсний сэнсээр бага зэрэг халаах хэрэгтэй юм. Энэ нь таны сормуусыг сайн эргүүлэхэд тустай байдаг. Харин сормуусаа будахдаа эхлээд нүдээ аниад, сормуусныхаа дээд талыг нь дээрээс нь доош нь будна. Харин дараа нь нүдээ нээгээд доороос нь дээш нь будах хэрэгтэй. Эхнийхээ удаа будсан бол хэсэг хугацаанд хүлээгээд дараагийн удаа дахин нэг будах хэрэгтэй

Е. Уруулын будаг:

{slide=1. Будаг түрхэх: }
• Юуны өмнө уруулаа уруул хүрээлэгчээр хүрээлнэ. Уруул хүрээлэгчээ өөрийн уруулаа будах гэж буй өнгөтэйгээ төстэй өнгийг сонгоорой. Та уруулаа будахдаа дээд уруулаасаа эхэлнэ. Дээд уруулаа будахдаа уруулныхаа голоос эхлээд 2 талын булан хүртэл нь буддаг. Харин доод уруулыг 2 талаас нь дундруу нь гэсэн чиглэлээр будна.

• Хэрвээ шаардлагатай бол та уруулын будгаа түрхэхдээ суурь түрхэж өгөх хэрэгтэй. Энэ нь уруулын будгийг удаан тогтоодог нэг сайн талтай. Суурийг та нунтаг пудрээр хийж болно.

• Уруулын будгаа түрхэнэ. Уруулын будгаа багсаар түрхэх хэрэгтэй ба түрхэхдээ хүрээлэгч түрхсэн зарчимаараа түрхэх хэрэгтэй.

• Ингээд та салфетка аван уруулныхаа завсар хийн жимийх хэрэгтэй. Энэ нь илүүдлийг авах зорилготойгоос гадна уруулын будгийг сайн тогтоож, юм уух болгонд уруулын будаг тань арилаад байхгүй гэсэн үг юм.

• Уруул өнгөлөгч түрхэнэ. Энэ нь таны уруулыг сайхан өнгөлөг харагдуулна. {/slide}
{slide=2. Уруулыхаа хэлбэрийг өөрчлөх }

 
1.Жижиг уруултай бол: үүнийг янзлах маш амархан. Та уруул хүрээлэгчээ уруулныхаа гадна талаар хүрээлэхэд л таны уруул том болж ирнэ.
2.Том уруултай бол : урууландаа бүхэлд нь шингэн энгэсэг түрхэх хэрэгтэй. Ингээд уруулныхаа дотор талаар уруулнаасаа тод өнгийн уруулын будгаар хүрээлэх хэрэгтэй. Ингээд тухайн хүрээлсэн хүрээндээ уруулаа арай бүдэг өнгөөр будах хэрэгтэй. Мэдээж та том уруултай  бол дундаж өнгийг сонгох хэрэгтэй. Тэрнээс та тод бор өнгийн будаг зэргээс татгалзах хэрэгтэй.
3.Хэрвээ дээд уруул тань том бол: дээд урууландээрээ шингэн энгэсэг түрхэх хэрэгтэй. Дараа нь харин дээд уруулныхаа дотор талаар нь байгалийн өнгийн будаг түрхэх хэрэгтэй ба харин уруулын будаг нь тод өнгийх байх ёстой. Харин доод талын уруулаа мөн адил байгалийн өнгөөр бага зэрэг гадна талаар нь хүрээлэх хэрэгтэй ба уруулын будаг нь хүрээлсэн өнгөнөөсөө арай цайвар байх хэрэгтэй.

Эх сурвалж: tsahim.net

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж