Арабын Нэгдсэн Эмират дэлхийд хамгийн үнэтэй чимэглэл бүхий сүлд мод зассан тухай Би-Би-Си агентлаг мэдээллээ. Абу Дабу хотын Emirates Palace зочид буудлын хүлээлгийн танхимд 13 м өндөр гацуурыг дорж палам, сувд, маргад болон сапфир зэрэг эрдэнэ чулуугаар чимсэн нь нийт 11 сая гаруй ам.доллараар үнэлэгдэж байна. Зочид буудлын ерөнхий зохион байгуулагч Ханс Ольберц хэлэхдээ зөвхөн гацуур 10 мянган ам.долларын үнэтэй бөгөөд жинхэнэ үнэт чулуун 181 чимэглэл нь 11 саяд хүрч байгаа бөгөөд тэд сүлд модоо Гиннесийн номд бүртгүүлэх зорилготой байгаа гэжээ.
Н.Тунгалаг