Санамсаргүйгээр акул “агнажээ”

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Санамсаргүйгээр акул “агнажээ”

Сербийн иргэн Драган Стевич санаандгүйгээр алхан толгойт акулыг Египетийн Шарьм-эль-Шейх амралтын ойролцоох далайд агнасан байна. Энэ амралтанд амарч байсан гадаадын иргэд өмнө нь акулын дайралтад өртөж байсан юм. Нью Йорк Пост сонинд бичсэнээр Сербийн иргэн нэгэн үдэшлэгийн үед маш их согтсон бөгөөд гарч гүйн өндөр трамплинаас доош далай руу үсэрчээ. Яг энэ үед далайд байсан алхан толгойт акулын толгой дээрээс тэрээр маш хүчтэй унаснаас акул тэр дороо үхсэн бөгөөд Стенкович өөрөө бага зэргийн гэмтэл авч эрэг рүү сэлж гарчээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд спиртийн хордлогын шинж илэрсэн байна. Тэрбээр одоо “ардын баатар” болоод байгаа бөгөөд орон нутгийн оршин суугчдын хэлж байгаагаар ОХУ-ын гурван жуулчныг гэмтээж, немц жуулчныг хөнөөсөн тэр акулыг агнасан Стенкович нь Шарьм-эль-Шейх амралтын жуулчлалын бизнесийг авраад байгаа юм.

М.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж