Програм зохиоход тусална

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Програм зохиоход тусална

Японы “Бандай Hамко” компаний төлөөлөгчид өнгөрөгч бямба гаригт Мэдээллийн технологийн үндэсний парктай хамтран ажиллахаар болжээ. Дэлхийн тоглоомын зах зээлд тэргүүлдэг тус компани “Ай Эн Ай” компаний урилгаар хүрэлцэн ирсэн аж. Уулзалтанд Мэдээллийн технологийн үндэсний паркын удирдлага, гар утасны програм хангамж хөгжүүлэгч технологийн судлаачид болон мэдээллийн технологийн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэж буй 19 компаний удирдлага оролцсон байна. Энэ үеэр Монгол, Японы мэдээллийн технологийн салбарын өнөөгийн байдал болон цаашдын зорилтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хамтран ажиллах чиглэлүүдээ ярилцжээ. Эхний удаад гар утасны програм хангамж хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэнэ. Учир нь дэлхийн гар утас хэрэглэгчдийн тоо эрчимтэй өсөж, таван тэрбумыг даваад байаа аж. Гар утасаар яриа хийх, мессеж бичих хэрэглээнээс өөр төрөл бүрийн хэрэгцээнд тохирсон програм хангамж, дуу, хөгжим, зураг гээд олон төрлийн шинэ үйлчилгээнүүд хурдацтай хөгжиж байгаа гэнэ. Тиймээс Даяаршлын эрэн үед монголын ирээдүй болсон оюутан залуус, мэргэжилтнүүдийг Apple iPhone, Google android-ыг дэлхийн тэргүүлэх орны мэргэжилтнүүдтэй адил төвшинд сургах аж. Мөн тэднийг гадаад зах зээл дээр амьдрах чадвартай програм бүтээхэд туслах зорилготой юм байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж