Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхүүд орон нутагт ажиллаж байна. Гадаад бодлогын зөвлөх Пүрэвсүрэн, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Сосормаа, хэвлэлийн төлөөлөгч, сэтгүүлч Батзаяа нар Говь-Алтай аймагт “Иргэний нийгмийн оролцоо болон иргэний танхимыг байгуулах” гэсэн сэдвийн хүрээнд ард иргэд төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ. Тус уулзалтын үеэр ард иргэдтэй харилцан санал солилцсон байна.
Б.Мөнхзаяа