Аймгийн төвийн цэцэрлэгийн 988, Дарви суманд хоёр удаа 1136 Тонхил сумд хоёр удаа 2200 хүүхдэд халдвартын эмчийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж , нийт 142 хүүхдийг шинжилгээнд хамруулан 34 хүүхдийг эрт илрүүлж эмчилжээ.
Голомтын хүрээг тогтоон анги, цэцэрлэгийн удирдлага, багш нарт сургалт явуулж, голомтын хүрээг ихэсгэхгүй байх арга зүйгээр хангаж ажиллалаа.
Аймгийн төвийн сургууль, цэцэрлэгийн нийт 727 хүүхдээс вирус гепатитаар өвчилсөн хүүхдийн судалгаа авч, анги, бүлэг бүрт ажиглалтын бүртгэл хөтлүүлж хяналт тавьж ажиллаж байна.
Өрхийн болон сургууль,цэцэрлэгийн эмч нараар голомтын хүүхдүүдэд 10 хоног тутам элэг тэмтрэх үзлэг хийж эрт илрүүлэн эмчлэх арга хэмжээ авч ажиллаж байна.