Шилдэг оролцогчоор Дорноговь аймаг шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Шилдэг оролцогчоор Дорноговь аймаг шалгарлаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын үндэсний төв хамтран зохион байгуулсан  MONGOLIA ITF-2010 6 дахь удаагийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 12 сарын 2-4-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Мишээл Экспо үзэсгэлэнгийн танхимд уламжлал ёсоор болж өндөрлөлөө.
 
ОХУ, БНХАУ, Япон, Англи, Франц, АНУ, Энэтхэг, Испани зэрэг улсуудын төлөөлөлөгчид, мөн 21 аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын төлөөлөгчид болон бизнесийн төлөөлөгчид хүрэлцэн ирж орон нутгаа сурталчиллаа. Шилдэг оролцогчоор ОХУ-ын Эрхүү мужийн Аялал жуулчлалын газар , санаачлагатай оролцогчоор МИАТ хувьцаат компани, өвөрмөц оролцогчоор Номадик Монгол үзүүлбэр,

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын нэрэмжит "Хүндэт өргөмжлөл", "Шилдэг оролцогч“-оор Дорноговь аймаг тус тус шалгарлаа.

Энэ удаагийн үзэсгэлэнд  Дорноговь аймгаа сурталчлан аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дорноговь аймгийн аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн холбоо, Халзан-Уул рашаан сувилал , Бүрдэнэ булаг элсэн сувилал гээд төр хувийн хэвшлийн 6 албан байгууллагын 15 төлөөлөгч оролцож орон нутгаа сурталчилласан ба   аймгаа сурталчлах зорилгоор сугалаа зохион байгуулсан. Үүнээс 10 азтан тодруулж Хамрын хийд энергийн төвөөс шинийн 8-нд нар харах аялалд оролцох эрхийн бичгээр шагнасан байна. Тус үзэсгэлэнд Дорноговь аймгийн зүгээс хоёр дахь жилдээ оролцож байгаа ба энэ жилийн хувьд өргөн цар хүрээтэй, шинэ санал санаачлага, шинэ бүтээгдэхүүнтэй оролцлоо гэж зохион байгуулагчид үнэллээ.

Ш.Энхбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж