Уулзалт ярилцлага боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Уулзалт ярилцлага боллоо

Дорнод аймгийн Засаг даргын 2010 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлд багтсан “Гадаад харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай уулзалт ярилцлага” энэ сарын 08-нд аймгийн Засаг даргын тамгын газарт боллоо. Хил орчмын сумдын дарга нар хууль хяналт, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон уг уулзалт ярилцлагаар гадаад харилцааны өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажил, тулгамдаж буй асуудлаар санал солилцов. Уулзалтын төгсгөлд оролцогчид “Зөвлөмж” гаргасан бөгөөд тус тусийн байгууллагын  үйл ажиллагаандаа чиглэл болгон ажиллахаар боллоо.


Мөнгөнтуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж