“Тамгагүй төр” жүжгээр хаалтаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

“Тамгагүй төр” жүжгээр хаалтаа хийнэ

Улсын драмын эрдмийн театр энэ сарын 28-нд 19.00 цагт Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгээр энэ жилийн хаалтын тоглолтоо хийх гэж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарыг драмын театраас монголын “түүхэн жүжгүүд”-ийн сар болгон зарлаж, тайзнаа “Атга нөж” асгарч, “Сарны цагаан цус” амилж, үзэгчдэд Миглэн хааны эмгэнэлт хувь заяаг хүүрнэн, хаан сэнтийд өрсөлдсөн “Тамгүй төр”-өөр хаалтаа хийсэн билээ. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийн бүрэлдэхүүн шинэчлэгдэн гол дүр Арчугт хаанд Гавьяат жүжигчин Г.Равдан тоглосон юм. Хаан сэнтий, төрийн тамгыг булаалдсан шадар түшмэлийн хорон муу санааг өгүүлэх эл жүжгийг найруулагч Ч.Найдандорж тайзнаа тавьж, гол дүрүүдэд Ардын жүжигчин П.Цэрэндавга, гавьяат жүжигчин У.Уранчимэг, жүжигчин М.Тогтохжаргал, Б.Тамир нар тоглосон.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж