Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэхээр очсон хоёр цагдаагийн ажилтныг зодож хүнд гэмтээсэн БНХАУ-ын зургаан иргэнээс шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгө болох 100 сая төгрөгийг гаргуулан, төрийн сангийн дансанд байршуулж хоёр улсын эрх зүйн гэрээ хэлэцээрийн дагуу тэднийг нутаг буцаасан байна. Уг хэргийн талаар тодруулбал Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Нийслэлийн мэргэжлийн хяналтын барилгын ажлыг гүйцэтгэж байсан хятад ажилчид өнгөрсөн наймдугаар сард цагдаагийн ажилтнуудыг зодож гэмтээсэн хэрэгт яллагдагчаар татагдсан юм. Эл хэргийг УМБГ-ынхан шалгаж дуусч, нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн ч БНХАУ болон Монгол улсын хоорондын Эрүүгийн болон иргэний харилцан туслалцах гэрээний дагуу Хууль зүй дотоод хэргийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсээр дамжуулан тус улсын хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.
Н.Түвшин