Америк цаначдын амжилт үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Америк цаначдын амжилт үргэлжилсээр

Францад эмэгтэй тамирчид Супер-Жи төрлөөр өрсөлдөж байхад Италид эрэгтэй цаначид Жайнт Слалом төрлөөр хүч үзлээ. Италийн  Гран-Риса ресортод болсон энэ гараанд мөн л Америкийн цаначин шилдэг нь байлаа. Энэ төрлийн доминант гэгддэг Тэд Лижети хоёр минут, 31 секунд, 99 долийн амжилтаар энэ гарааны ялагчаар тодорчээ. Түүнтэй нийлбэр оноогоор ойрхон өрсөлдөж байгаа Швейцарийн цаначид энэ гараанд тааруухан оролцсон нь Лижетид оноогоор тасрах боломж олгосон байна. Харин удаахь байрт Францын цаначин  Кипрейн Ричард, Томас Фанара нар орсон байна.  Өмнөх гараанд осолдсон Швейцарийн шилдэг Дидия Куч энэ гараанд оролцож, дөрөвдүгээрт бариалжээ. Нутагтаа зохион байгуулж байгаа гараанд Италийн хөгжөөн дэмжигчид олноороо ирсэн байсан ч эзэн орны цаначид тун тааруухан оролцжээ. Итали залуусаас хамгийн өндөр амжилт гаргасан нь Давидэ Симонцили байсан бөгөөд 10-р байрт орсон юм. Италийн гараа нийлбэр дүнгээр тэргүүлэгчдэд төдийлөн нөлөөсөнгүй. Нийлбэрээр  АНУ-ын Тэд Лижети 321, Швейцарийн Сильван Цурбригген 315, түүний нутаг нэгт  Дидия Куч 294 оноотойгоор тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.  
 
Score Studio  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж