Паралимпийн тамирчид маргааш ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Паралимпийн тамирчид маргааш ирнэ

“Цэцгэн хот”-ноо Паралимпийн Азийн X наадамд амжилттай оролцсон Монголын баг тамирчид маргааш эх орондоо ирэх гэж байна. Энэ сарын 12-19-ний өдрүүдэд болсон Азийн пара наадмаас Монголын тамирчид хоёр мөнгө, гурван хүрэл, нийт таван медаль хүртэж, медалийн тоогоор 20, чансаагаар 24 дүгээр байрт эрэмбэлэгдсэн билээ. Паралимпийн тамирчид маргааш 14.30 цагаас эх орондоо ирэх бөгөөд тамирчдыг “Чингис хаан” нисэх онгоцны буудалд угтан авах ажиллагааг Биеийн тамир, спортын газраас зохион байгуулахаар болжээ.

Паралимпийн тамирчдыг тосох сэтгүүлчдийн унаа маргааш 13.00 цагаас Спортын төв ордноос хөдлөх юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж