Бэрбатов – Шагналын эзэн

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Бэрбатов – Шагналын эзэн

Манчэстэр Юнайтэдын довтлогч Димитар Бэрбатов Премьер лигийн 10 гоол хамгийн түрүүлж оруулсан тоглогчид олгодог Алтан шаахай шагналын эзэн боллоо.

Болгарь залуу маань улирлыг гайхалтай эхлүүлсэн учраас уг шагналыг хүртсэн. Тус шагналыг өчигдөр болох байсан “Чэлси-Манчэстэр Юнайтэд”-н тоглолтын өмнө гардуулах байсан ч их цасны улмаас тоглолт хойшлогдсон юм.

Бэрбатов Ньюкаслтай хийсэн нээлтийн тоглолтонд гоол хийн, улмаар дараагийн 2 тоглолт болох Вэстхэм, Эвэртон багуудын хаалгыг гоолоор мялаасан. Түүний дараа Олд Траффордод Ливэрпүүлийг хүлээн авч тоглоход хэт трик хийж шуугиан тарьсан.

Бэрбатов 10 гоолын босгыг Блакбөрнийг 7-1-р хожсон тоглолтонд 5 гоол хийн давсан юм. Түүнээс өмнө Премьер лигт 5 гоол хийсэн Энди Коул, Алан Ширэр, Жэрмэйн Дефо гэсэн 3 тоглогч л байсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж