Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын агаарт азотын давхар исэл 1,5 дахин, нүүрстөрөгчийн дутуу исэл 4,2 дахин, тоосны агууламж эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 7,8 дахин хэтэрсэн гэсэн дүгнэлт гарчээ. Нийслэлд ажиллаж буй цахилгаан станцууд болон их бага оврын уурын зууханд жилд дөрвөн сая тонн нүүрс, айл өрхүүд үрдийн халаалттай орон сууцны галлагаанд 400 гаруй мянган тонн нүүрс, 300 гаруй шоометр мод шатааж байгаа нь агаарыг асар ихээр бохирдуулж буй юм. Агаар ийн их хэмжээгээр бохирдсоноос болж Улаанбаатар хотод амьдарч байгаа бага насны хүүхдүүд агаарын бохирдолт багатай аймгийн хүүхдүүдийг бодвол илүү их өвчилдөг байна. Хотын хүүхдүүд хөдөө орон нутгинйхнаас бронхит өвчнөөр 1,4-2,7 дахин, гуурсан хоолойн багтраа өвчнөөр 5,5-7,9 дахин илүү өвчилж байгаа нь тогтоогджээ.
Д.Цээнэ