Тимошенко дахиад прокурорт дуудагдав

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Тимошенко дахиад прокурорт дуудагдав

Украины Ерөнхий прокурорын газраас тус орны сөрөг хүчний лидер Юлия Тимошенког мөрдөн байцаалтад дуудсан тухай   "БЮТ-Батькивщина" намын сайтад мэдээлсэн байна.

Экс-ерөнхий сайд Ерөнхий прокурорын газар даваа гаригийн 14 цагт очсон ба  дуудагдсан шалтгааныг мэдээлээгүй байв.

Тимошенко өмнө нь Ерөнхий прокурорын газар очин хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн ба өнгөрсөн лхагва гаригт тэрээр сэтгүүлч нарт мэдэгдэхдээ Киотогийн протоколын хүлэмжийн хийн квотыг худалдсан мөнгийг зориулалтаар бус ашигласан гэж өөрт нь эрүү үүсгээд байгааг хэлсэн байв.

Юлия Тимошенко ба түүний талынхан өнөөгийн эрх баригчдыг сөрөг хүчнийг дарахаар энэ ажиллагааг явуулж байна гэж үзэв. Сонгуулийн дараа Юлиягийн төлөө санал өгсөн 11 сая сонгогчдын нүдэнд Тимошенког гэмт хэрэгтэн болгон харагдуулах гэж эрх баригчид оролдож байна хэмээн сөрөг хүчин үзэж байна.

Украины тооллогын танхим 2010 оны дөрөвдүгээр сард Тимошенкогийн Засгийн газар нөөцийн сангаас нэг тэрбум гривенийг хууль бусаар зарцуулсны хариуцлагыг Тимошенко хүлээнэ гэж байсан юм. Өнөөгийн ерөнхий сайд Николай Азаров өмнөх Засгийн газрын үйл ажиллагаанаас 12 тэрбум ам.долларын хохирол амссан гэж байлаа.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж