Шар тэнгисийн эрэгт байрлуулсан Хойд Солонгосын их бууны ангиудыг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан тухай Reuters агентлаг мэдээлэв.
Өмнөд Солонгос Ёнпхёндо аралд энэ сарын 18-21-ний хооронд хээрийн сургууль хийн, их бууны буудлага хийх гэж байгаатай холбогдуулан дээрх арга хэмжээг Пхеньян авчээ.
Хээрийн сургуулийн районд өмнөдийнхнийг “амьд бамбайгаар халхлан” өөрсдийн 20 орчим цэргийг авчирсан гэж америкчуудыг БНАСАУ буруутгаж байна. Цаг уурын байдлаас болон хээрийн сургуулиа түр хойшлуулаад байгаа Өмнөд Солонгос хойд хөршөөсөө 12 км-ийн зайд байдаг аралд үлдсэн 280 орчим энгийн хүнийг бөмбөгнөөс хорогдох байранд орохыг сануулсан байв.
Энэ бүсэд болсон Өмнөд Солонгосын хээрийн сургууль өнгөрсөн сард Хойд Солонгосын зүгээр их бууны буудлагыг гаргасан билээ. Шинэ хээрийн сургууль хийвэл дахин “хариу гал нээнэ” гэж Пхеньян мэдэгдсэн байна.
Ш.Мягмар