Галын 48 дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Галын 48 дуудлага иржээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн долоо хоногт гал түймрийн болон галын зөрчлийн 48 дуудлага ирсэн байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны тоосгоны 19 дүгээр гудамжинд 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд Бага Дарь-Эхийн гуравдугаар гудамжинд 2х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, эд хогшлын хамт шатаж байсныг,  Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгонд иргэн Э-гийн 1400 боодол өвс шатаж байсныг Аврах гал унтраах 26, 34 дүгээр ангиуд тус тус ажиллаж унтраасан байна.

Сүүлийн үед нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймрийн дуудлага тогтмол ирж байгаа нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шууд шалтгаалж байна гэж албаныхан үзэж байна. Тиймээс болзошгүй галын аюулаас сэрэмжлэн амь нас, эд хөрөнгөө хамгаалахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж