Ireporter-уудын анхааралд!

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Ireporter-уудын анхааралд!

www.news.mn сайтын хамгийн эрхэм зочид болох  www.ireport.mn сайтын нийт гишүүддээ ирж буй шинэ оны мэнд хүргэе. 2010 онд www.news.mn сайт мэдээллийн салбар сайтуудаа өргөтгөн 17 дэд сайттай болсны нэг нь хэрэглэгч та бүхэнд санал болгосон дэлхийн өнцөг булан бүрээс өөрийн хүссэн мэдээллээ нийтэлж болох www.ireport.mn сайт юм.

Өнгөрсөн есдүгээр сарын 13-нд нээгдсэн www.ireport.mn сайт өнөөдөр 624 гишүүнтэй болоод байна. Ireporter-ууд та бүхний оролцоотойгоор үйл явдлын хамгийн сонирхолтой мэдээлэл, үзэл бодлоор шинэчлэгдэж байдаг www.ireport.mn салбар сайт өнөөдөр www.NEWS.mn сайтын сонирхолтой булангийн нэг болсныг онцлоход таатай байна. Монголын уншигчид дэлхийн шилдэг сайтуудын идэвхтэн хэрэглэгчдийн адил “ireport” байх боломжийг ийм үр дүнтэй ашиглан, мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхаж байгаад бид сэтгэл дүүрэн байдаг юм.

Өнөөдөр та бүхэндээ дуулгах шинэ мэдээ байна. Ирэх лхагва гаригт та бүхний дундаас арванхоёрдугаар сарын “Шилдэг ireporter” тодорч, шинэ оны босгон дээр сая төгрөгийн эзэн болох боломжтой боллоо.

Мэдээллийн www.news.mn сайтаас хэрэглэгчдийнхээ дунд гурав дахь сардаа зарлаад байгаа нэг сая төгрөгийн шагналтай “Шилдэг ireporter” уралдааны 12 дугаар сарын шалгаруулалтыг өнөөдрөөр тасалбар болгож байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр “Шилдэг ireporter” уралдааны мэдээлэл сонгох сүүлийн өдөр юм. Маргааш NEWS агентлагийн зөвлөл арваннэгдүгээр сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 20-ны хугацаанд www.ireport.mn сайтад уншигч, хэрэглэгчдийнхээ ирүүлсэн мэдээллийг хэлэлцээд, ирэх лхагва гаригт ээлжит ялагч, нэг сая төгрөгийн эзнийг зарлах болно.

Онцлох үйл явдал, сонирхолтой сэдвийн мэдээлэл илгээн, www.new.mn сайтын мянга мянган уншигчидтай үргэлж хамт байсан эрхэм ireporter-ууддаа баярлалаа.

NEWS агентлаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж