ОХУ-аас архивын материал авчирна

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

ОХУ-аас архивын материал авчирна

2008 оны сонгуулийн дараа буюу долдугаар сарын 1-нд болсон үймээний улмаас МАХН-ын төв байр галд өртөж, МАХН-ын 1990 он хүртэлх баримт бичиг тэр чигээрээ галд шатаж устсан гэдэг. Харин ОХУ-д хуучин ЗХУ байх үед улсын төв архивт хадгалагдаж үлдсэн Монгол Улсын түүхийн ач холбогдолтой материалууд бүрэн эхээрээ ОХУ-ын төв архивт хадгалагдаж үлдсэн байдаг аж.

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Владимир Путины урилгаар тус улсад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хийсэн айлчлалын үеэр энэ талаар онцгойлон ярилцсан байна. Тэдгээр баримт материалууд дунд манай улсад өмнө нь хадгалагдаж үлдээгүй байсан түүхийн үнэт баримт бичиг ч байдаг аж. ОХУ-ын төв архивын дарга болон ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Влидимир Путин тус материалуудыг Монгол Улсад бүрэн эхээр нь хувилан өгөх талаар харилцан тохиролцжээ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж