Европын холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэв

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Европын холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэв

Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулах “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг хоёр тал өнөөдөр байгууллаа. Хоёр талын хэлэлцээрийг байгуулахаар  “Европын Холбооны Комиссын Гадаад Харилцааны Ерөнхий Газар”-ын Монголыг хариуцсан хэлтсийн дарга Франц Жессен зэрэг төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирсэн юм.

Монгол Улс, Европын холбооны хооронд байгуулах тус хэлэлцээр нь хоёр талын харилцан  хамтын ажиллагааны талаар эдийн засаг, санхүүгийн үйлчилгээ, татвар, аж үйлдвэрийн бодлого болон жижиг, дунд үйлдвэр, мэдээлэлжсэн нийгэм, шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёл, эрчим хүч, тээвэр, байгаль орчин, хөдөө аж ахуй, эрүүл мэнд,  статистик зэрэг салбаруудад хамтын ажиллагааны гэрээ байгуулж байгаа аж. Монгол Улс, Европын Холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар хоёр талын харилцан хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэж үзэж байна. Тэгэхээр энэ цагаас эхэлж Монгол Улс нь Европын холбооны орнуудтай хамтын ажиллагаатай бус орнуудын тооноос хасагдаж, хамтын ажиллагаатай орны тоонд албан ёсоор багтах боллоо.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж