Тэнгэрийн морьд газарт чууллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Тэнгэрийн морьд газарт чууллаа

Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд “Морины Батмөнх” хэмээх уран бүтээлийн нэрээрээ олны танил болсон Дүрслэх урлагийн дээд сургуулийн багш, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Д.Батмөнх “Тэнгэрийн морьд-5” үзэсгэлэнгээ дэлгэлээ. Тэрбээр анх 2002 онд “Тэнгэрийн морьд-1” үзэсгэлэнгээ гаргаж эхэлснээс хойш 2004 онд “Тэнгэрийн морьд-2”, 2006 онд “Тэнгэрийн морьд-3”, 2007 онд “Тэнгэрийн морьд-4”, энэ удаад “Тэнгэрийн морьд-5” үзэсгэлэнгээ цуврал болгон толилуулж байгаа нь энэ юм. Үзэсгэлэнд түүний сүүлийн үед хийсэн 80 гаруй бүтээл дэлгэгджээ. Зураач Д.Батмөнхийн бүх бүтээл  морины сэдэвтэй бөгөөд өөрийн дотор байгаа бодит биш морьдыг урладаг нэгэн юм. Тэрбээр гоё морь зуръя гэхээсээ илүүтэй тэр сайхан тэнгэрлэг амьтныг урлагийн бүтээл болгохыг зорилгоо болгодог ажээ. Үзэсгэлэн энэ сарын 25-н хүртэл урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ. Тэнгэрийн морьдыг таалан түүний ертөнцөөр аялаарай.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж