Lagerfeld “Volkswagen”-ы сурталчилгаанд тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Lagerfeld “Volkswagen”-ы сурталчилгаанд тоглоно

Дэлхийн загварын ертөнцийн акулуудын нэг Karl Lagerfeld өнгөрсөн долоо хоногт Берлин рүү нисч, Volkswagen-ы 30 секундын телевизийн сурталчилгааны зураг авалтад оролцжээ. Германы топ авто үйлдвэрлэгчдийн нэг Volkswagen болон Karl Lagerfeld нар хамтран Style нэрийн дор тусгай загварын төмөр хөлөг худалдаанд гаргахаар болсон бөгөөд загварын хүрээний бэлгэ тэмдэг болсон эрхэм Lagerfeld өөрөө сурталчилгаанд нь тоглохоор болсон байна. Алдарт Madonna, Robbie Williams нартай хамтран ажиллаж байсан найруулагч Johan Renck тус сурталчилгааны найруулагчаар ажиллажээ. Уг сурталчилгаа Германд энэ сарын 22-ноос эхлэн цацагдах аж.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж