Б.Наранбаатар Великовт ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Б.Наранбаатар Великовт ялагдлаа

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар Германы Зарбрукен хотын “KSV Kollerbach” клубтэй гэрээ байгуулсны дагуу Германы бөхийн чөлөөт барилдааны Бундеслигт зодоглож байгаа билээ. Тэрбээр гэрээний дагуу есөн тойргийн барилдаан хийж, наймд нь ялалт байгуулсан бөгөөд “KSV Kollerbach” баг өрнөд бүсийн плей-оффын шатанд өрсөлдөх эрхтэй болсон юм. Улмаар манай тамирчин эх орондоо түр эргэж ирээд өнгөрсөн долоо хоногт Германыг зорьсон талаар бид мэдээлсэн билээ.

Тэгвэл Б.Наранбаатар бямба гаригт плей-оффын шатанд эхний барилдаанаа хийсэн байна. Лигийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг “1. Luckenwalder SC” багтай учраа таарсан “KSV Kollerbach” клуб өөрийн талбайд хийсэн эхний барилдаанд ерөнхий дүнгээр 22:14 харьцаатай ялаад байсан бөгөөд бямба гаригт 700 км аялж, өрсөлдөгч багийнхаа “гэрт” барилдсан юм. Тус барилдаанд Б.Наранбаатар гавьяатын баг 21:15 харьцаатай ялагдсан ч хоёр барилдааны нийлбэрээр ялалт байгуулж, плей-оффын дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болжээ. Тэд дараагийн барилдаанаа энэ сарын 26-нд өөрийн хотод “RWG Mombris-Konigshofen” багтай хийх бөгөөд хөлбөмбөгийн лигээр хариу тоглолтоо ирэх сарын 2-ны өдөр хийх юм.

Б.Наранбаатарын тухайд бямба гаригийн барилдаанд “Бээжин-2008” олимпийн хүрэл медальт, Болгарын бөх Радослав Великовтой таарч барилдан, гурван үед дараалан 1:0 харьцаатай ялагджээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж