Чөлөөтийнхөн шинэ жилээ тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн шинэ жилээ тэмдэглэв

Энэ жил амжилт арвинтай байж, 35 жилийн дараа дэлхийн аваргаа өлгийдөн авсан Монголын чөлөөт бөхийн холбооныхон өнгөрөгч баасан гаригт шинэ жилийн баяраа тэмдэглэжээ. Түүхэндээ анхны эмэгтэй дэлхийн аваргатай болж, “Гуанжоу-2010” Азийн наадмаас аваргын алтан медалийг ихэрлүүлэн хүртсэн чөлөөтийн тамирчид Монгол Улсад чөлөөт бөхийн спорт үүсч, хөгжсөний 50 жилийн ойд зориулж, том бэлэг барьсан юм. Монголын чөлөөт бөхийн холбооны шинэ жилийн баярт энэ спортоор хичээллэж, тив, дэлхий, олимпийн тавцанд эх орныхоо нэрийг өргөж яваа тамирчин, дасгалжуулагчид, холбооны удирдлагаас гадна МЧБХ-ны хүндэт ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадорж эхнэрийн хамт, мөн МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар, Улсын гарьд Б.Гантогтох нарын зочид оролцож, тамирчидтай хамт шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Энэ үеэр мөн дэлхийн аварга С.Батцэцэг болон Гуанжоугийн Азийн наадмаас медаль хүртсэн тамирчдыг шагнаж урамшуулжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж