Унших хэрэггүй дурсамж

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Унших хэрэггүй дурсамж

Агуулга нь эртнээс мэдэгдэхээр дурсамж байдаг. Нэг үгээр түүний сэдэв нь тодорхой. Өнгөрсөн долоо хоногт хэвлэлээс гарсан АНУ-ын Батлан хамгаалахын сайд Дональд Рамсфельдын “Мэдээжийн ба мэдээжийн бус” нэртэй дурсамжийн ном ийм бололтой. Мэдээжийн бус нь номын хуудасны тоо байв. Хуудасны тоо 815. Тэднийг нээлгүйгээр номын агуулгыг тааварлаж болно.

Номыг сайдын амьд­ралын хам­гийн гол үе болох Иракийн дайнд зо­риул­сан нь то­дор­хой. Тэрээр Саддам Хусейны эсрэг дайн хийх шийдвэрээ ч хамгаалах нь мэдээж. Иракийн “Абу-Грейб” шоронгийн тамлан байцаалтын дуулианыг тэр номондоо гаргана. Тодорхой байгаа бүхий л алдааны бурууг тэрээр нөлөө бүхий дипломатуудад өгөх нь бас тодорхой. Яг л ийм маягийн ном бичигджээ. Зохиогч Иракийн цөмийн ба химийн зэвсгийн талаар мэдээлэлд бага зэргийн алдаа байсныг хэлэв. Мөн тэрээр “Абу-Грейб” шоронд хоригдлуудыг тамлан байцааж байсныг мэдсэний дараа огцрох гэж байсан гэнэ. Мөн ч олон удаа Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райстай маргалдаж байжээ. Уг номыг худалдан авах бөөний үнэ нь 35 ам.доллар. Ном ийм үнэтэй дурсамж уу гэдэг нь эргэлзээтэй.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж