
Номыг сайдын амьдралын хамгийн гол үе болох Иракийн дайнд зориулсан нь тодорхой. Тэрээр Саддам Хусейны эсрэг дайн хийх шийдвэрээ ч хамгаалах нь мэдээж. Иракийн “Абу-Грейб” шоронгийн тамлан байцаалтын дуулианыг тэр номондоо гаргана. Тодорхой байгаа бүхий л алдааны бурууг тэрээр нөлөө бүхий дипломатуудад өгөх нь бас тодорхой. Яг л ийм маягийн ном бичигджээ. Зохиогч Иракийн цөмийн ба химийн зэвсгийн талаар мэдээлэлд бага зэргийн алдаа байсныг хэлэв. Мөн тэрээр “Абу-Грейб” шоронд хоригдлуудыг тамлан байцааж байсныг мэдсэний дараа огцрох гэж байсан гэнэ. Мөн ч олон удаа Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райстай маргалдаж байжээ. Уг номыг худалдан авах бөөний үнэ нь 35 ам.доллар. Ном ийм үнэтэй дурсамж уу гэдэг нь эргэлзээтэй.
Ш.САМБУУ