Сагсчид асрамжийнханд халуун гараа сунгалаа

Хуучирсан мэдээ: 2010.12.20-нд нийтлэгдсэн

Сагсчид асрамжийнханд халуун гараа сунгалаа

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдын хүмүүнлэгийн үйлс үргэлжилсээр байна. Өнгөрсөн долоо хоногт цус судлалын үндэсний төвд хандаж, бүрэн бүрэлдэхүүнээрээ цус хандивласан бол өчигдөр асрамжийн төвийн бяцхан үрсийг баярлууллаа. Спортын салбарт амжилт гаргаж яваа тамирчид маань нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагынхаа дагуу Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Амьдрах ухаан сургалт”-ын төвийн 50 хүүхдэд шинэ жилийн бэлэг гардуулж, тус төвийн сагсан бөмбөгийн шигшээ багийнханд тоглолтын 10 хувцас, таван ширхэг бөмбөг бэлэглэжээ. Энэ спортод хайртай, сагсан бөмбөгөөр хичээллэдэг хүүхэд энэ  төвд багагүй байсан юм. Тиймээс бэлэг гэхээсээ илүүтэй шүтэн биширч, хүндэлдэг тамирчидтайгаа уулзсан нь бяцхан үрсэд юу юунаас илүү эрхэм байсан гэж болно. Энэ үеэр МСБХ-ноос хоёр хүүхдэд МУБИС-ын харьяа БТДС-ийн биеийн тамир, дасгалжуулагчийн ангид суралцах урилга гардуулан өглөө. Харин сургалтын төлбөрийг МСБХ-ноос даах юм. Түүнчлэн  асрамжийн төвийн хүүхдүүдэд Сэнгүр дээд лигийн хаалга үргэлж нээлттэй, үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой гэдгийг дуулгасан байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж